Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-10-22

Эхний долоо хоногт дэлхий дахинд болох чухал ТАВАН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.

 

Эмэгтэйчүүд цалингаа нэмэх хүртэл, ажил хаяна

 

 

Юу болох вэ?

 

Шотландын Глазго хотноо 8,000 орчим эмэгтэйчүүд маргааш цалингийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр жагсахаар болжээ.

 

Яагаад чухал вэ?

 

Глазго хотын эмэгтэйчүүдийн зөвлөл олон сарын турш уг асуудлаар эрх баригчидтайгаа хэлэлцээр хийхийг хүссэн байна. Тусламжийн ажилтан, асрагч, сургуулийн цэвэрлэгч, тогоочоор ажилладаг эмэгтэйчүүд цалингаа бодитоор нэмэх хүртэл ажил хаялт зохион байгуулахаар болжээ.

 

Зөвлөлийнхөн “Эдгээр ажил мэргэжил нийгэмд ямар хэрэгтэй гэдгийг ухааруулах хүртэл ажил хаялтаа үргэжлүүлэх болно” гэж мэдэгдэв.

 

Хоёр улсын зөрчилдөөн спортод нөлөөлөв

 

 

Юу болох вэ?

 

Израйлийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах жүдо бөхийн тэмцээнд оролцоно.

 

Яагаад чухал вэ?

 

Энэ бол зүгээр ч нэг жүдо биш юм. Арабын Нэгдсэн Эмират улс олон жилийн өмнөөс Израйлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар дипломат харилцаа тогтоогоогүй өнөөг хүрчээ.

 

Израйлийн тамирчид тус улсад болох тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират улсын өмнөөс оролцох аж.  Өнгөрсөн сард Абу Дабигийн жүдо бөхийн ДАШТ-нд Израйлийн тамирчин алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр медалийн тавцанд гарч ирэхэд Израйль бус Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн дуулал эгшиглэжээ.

 

Дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтад орно

 

 

Юу болох вэ?

 

Далай дээр баригдсан дэлхийн хамгийн урт гүүр болох 55 км-ийн урттай “Greater” гүүр маргааш нээлтээ хийнэ. Уг гүүр Хонконг, Макао болон Зухай хотын төвийг холбоно.

 

Яагаад чухал вэ?

 

Уг гүүрийг барихад зургаан жилийн зарцуусан ба 6.7 км туннель, 625 метр хиймэл арлыг бүтээн байгуулжээ. БНХАУ-ын эрх баригчид уг бүтээн байгуулалтын тусламжтай олон тэрбумыг халааслах төлөвлөгөөтэй байна.

 

200 сая бразилчуудыг удирдах эрхэм тодорно

 

 

Юу  болох вэ?

 

Дэлхийн хамгийн их хүнтэй амтай Бразил улсыг удирдах эрхэм ирэх ням гаригт тодорно.

 

Яагаад чухал вэ?

 

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй Жайр Болсонару тэргүүлсэн юм. Тэрбээр сар хагасын өмнө сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хутгалуулсан билээ.

 

Жайр Болсонару эхний шатанд 46 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч "Ажилчдын Нам"-ын нэр дэвшигч Фернандо Хаддад 29 хувийн санал авчээ. 

 

Британичууд цагаа хойшлуулна 

 

 

Юу болох вэ?

 

Британи улсад ирэх ням гаригт цаг хойшлуулна. Шөнийн 1.00 цагийг 2.00 цаг болгоно гэсэн үг.

 

Яагаад чухал вэ?

 

Тэгэхээр ирэх зургаан сарын хугацаанд британичууд нэг  цаг дутуу нойртой явна гэсэн үг.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин