Шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч бүртгэлгүй оршин суугчид олширсоор
2018-10-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлд байнга оршин суух шилжилт хөдөлгөөнийг 2017 онд зогсоосон ба 2018 онд Нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус хоригийг 2020 он хүртэл сунгасан. Нийслэл хотод байнга оршин суух шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр нь хотод шинээр шилжин ирэгсдийн тоог дорвитой бууруулж чадаж байна уу, аль эсвэл хотын бүртгэлгүй оршин суугчдын тоог хязгаарлаж чадаж байна уу гэдэг нь тодорхойгүй байгааг Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ.

 

Хүн амаа “дийлэхээ” байсан Улаанбаатар хотын хүн амын төвлөрөлийг бууруулахаар хөдөөнөөс хотыг зорих шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Гэвч энэ хориг нь харин ч бүртгэлгүй оршин суугчдын тоог нэмэгдүүлэх болжээ.

 

Монгол Улсын хуулиар хүн ам шилжин ирсэн газраа хаягийн хөдөлгөөнөө шинэчлүүлж заавал бүртгүүлэх ёстой. Гэвч шилжигч өрхийн оршин суусан газраа бүртгүүлсэн байдал Улаанбаатарт хамгийн бага байна. Тухайлбал Улаанбаатар хотод шилжин ирэгч өрхүүдийн бараг тал хувь бүртгүүлээгүй байгаа ба энэ нь 2017 оны нэгдүгээр сараас 2020 он хүртэл мөрдөх шилжих хөдөлгөөний хоригтой холбоотой гэдгийг “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-нд онцолсон байна.

 

Улаанбаатар хотод ирээд бүртгэлээ хийлгээгүй өрхийн 20 хувь нийслэлийн шилжих хөдөлгөөний хоригийн улмаас бүртгэлээ хийлгэж чадахгүй байна. Бүртгэлээ хийлгэж чадаагүйн улмаас орон байр олдохгүй, газрын зөвшөөрөл авч чадахгүй, ажил хайгаад олдохгүй, ажил олдлоо ч банкнаас зээл авч чадахгүй, нийгмийн халамжийн үйлчилгээ, эрүүл  мэнд, боловсролын үйлчилгээнээс хүртэж чаддаггүй болохыг судалгаанд оролцогчид хэлжээ.

 

Иргэн Цэцэгээ 2017 онд Төв аймгийн Сэргэлэн сумаас Улаанбаатар хотод хүүхдийнхээ хамт нүүн ирж, СХД-ийн 27 дугаар хороонд айлын хашаа түрээслэн оршин суух болсон. Тэрбээр нэгэн компанид жил гаруй хугацаанд ажиллаж буй. Цалингийн зээл авч өөрийн гэсэн газартай болохоор хорооноосоо түр оршин суугчын тодорхойлолт аван банкинд ханджээ. Гэвч байгууллагын харилцагч банк нь зөвхөн байнгын оршин суух хаягтай хүнд цалингийн зээл олгоно гэснээр түүний зээл авч газартай болох “мөрөөдөл” талаар болсон байна.

 

Улаанбаатар хотод бүртгэлгүй, байнгын оршин суух хаяггүй ч Төв аймагтаа очиж, тус аймагт байрлах тухайн банкны салбарт хандаж зээлээ бүтээе гэхээр Төв аймагт тухайн банкны салбар байдаггүй. Хотод бүр мөсөн илжээд ирье гэхээр шилжилт хөдөлгөөнийг хориглосон тул арга мухардаж, 2020 оныг хүлээж, сар бүр айлын хашаанд 70 мянган төгрөгийн түрээс төлж амьдрахаас өөр аргагүйд хүрчээ.

 

Энэ мэтчилэн Нийслэлийн засаг даргын шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэр нийслэлд бүртгэлгүй шилжин ирэгсдийн амьдралын чанарт нөлөөлсөн тохиолдол цөөнгүй.

 

Хотод албан ёсоор оршин суух бүртгэлгүйн улмаас хорооноос мэдээлэл авах, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог. Үүнээс гадна хотын иргэн гэсэн бүртгэлгүй байдаг учраас тогтвортой ажлын байртай болоход хүндрэлтэй байдаг.

 

Байнгын болоод түр суурьшил өөрчлөгдөхөд иргэн бүр тухайн орон нутгийн бүртгэлийн байгууллагад 7-10 хоногт багтан бүртгүүлэх ёстой. Бүртгэлээ хийлгэсэн өрхийн дөнгөж гуравны нэг нь л хуулийн хугацаанд багтаан бүртгүүлсэн байна. Хэдий шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч бүртгэлгүй оршин суугчид олширсоор байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
hun uurtuu gai udah erhtei shuu ... yaduu amdrah n hunii bas neg erh:
Hi
2018-10-22
irgen:
shalgaad l byrtgelgui ni buzaah heregtei bizdee, ene toriinhon ajlaa hiij medehgui umnuud baih umaa
2018-10-22
1990 оноос хойш хотод шилжиж ирсэн хөдөөний хүмүүсийг буцаах хэрэгтэй.
2018-10-22
иргэн:
Тээврийн товчоогоор сайн бүртгэж оруулах хэрэгтэй ш дээ. Уб хөдөөний хүмүүсээр дүүрээд амьдрахад болсон. Харилцааны соёлгүй, бохир заваан, Хотод явж байгаа хирнээ хөдөөний замд яваа юм шиг авирлана.
2018-10-22
td yahiin yawaachee:
Ali ch ulsin niisleld durem juram gej bii huuchin tsagt ch gsn hotin passport gej bsn shuu davrad bgara
2018-10-22
Hunii erhiig zurchihuu boliochee uur aimag hotod baitygai gadaad ulsad shiljen shuurshij boldog baihad
2018-10-22
hun uurtuu gai udah erhtei shuu ... yaduu amdrah n hunii bas neg erh:
Hi
Dorj:
Ubt amidarmaar bna Ah duugee baraadahgyi bol hodoo amidral hetsyy bna shyy
2018-10-22
!!!:
Ene arai l dendej b naa !! Torson torson gazar orondoo amidardag baih huuli gargah heregtei b naa !!!
2018-10-22