Гишүүдийн тойргийн төсвөөс 6 дахин бага "Хүүхдийн мөнгө"
2018-10-22

 

Ирэх оны Монгол Улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг парламентаар үргэлжилж байгаа. Үүнтэй зэрэгцээд ирэх оны төсвийн төсөлд гишүүд саналаа тусгуулж, хуулийн төсөл хэлэлцүүлж байгаа юм.  Үүний нэг нь С.Бямбацогт гишүүний санаачлан өргөн барьсан Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох тухай хуулийн төсөл. Ямартай ч өнгөрсөн долоо хоногийн чуулганаар уг хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжлээ.

 

Энэ удаад Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулийн төслийг гишүүн С.Бямбацогт нар дахин өргөн барьж, хэлэлцүүлж байна. Ерөнхийлөгч мөн “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох”  хуулийн төслийг санаачилсан ч УИХ дээр унасан. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрт биш зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгох зөвшилцөлд хүрснийг Засгийн газар өмнөө барьдаг.

 

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний 502,567 болон түүнээс доош оноотой өрхийн  0-18 хүртэлх насны 684,0 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 60 хувьд сар бүр хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгож байна. Нийт хүүхдийн 60 хувь гэдэг нь  хамгийн бага хэрэглээтэй буюу амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүд болон дундаж амьдралтай айлуудын эхний хэсэг хамрагдаж байгаа аж.

 

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Үндсэн хуулийн 14.2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”,  мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ийн хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж зарим улстөрчид үздэг.

 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмж шаардлагатай болно.  Хэрвээ нийт хүүхдийн 90 хувьд олговол 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгож байх үед  10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй буюу хүлээлт байхгүй, уг мөнгийг нь банк эргэлдүүлдэг талаар судалгаа байдаг. Дээрх судалгааг үндэслэн гишүүн С.Бямбацогт  “Хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан”-ныг тодотгосон байдаг.  

 

Засгийн газар эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувиар өсч, сайжирсныг өдөр бүр шахуу давтаж байгаа. Харин сөрөг хүчин хийгээд олон нийт эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд мэдрэгдээгүй байгаад сөргүүлэн сануулж байгаа. Өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд Хүүхдийн мөнгө ч хувь нэмрээ оруулдаг.  Амьжиргааны төвшин доогуур өрх хүүхдийн мөнгийг амьдралаа залгуулахад зарцуулдаг бол дундаж айл өрх хүүхдийнхээ нэр дээр хадгаламж  нээж хуримтлуулах, эсвээс тухайн сард хүүхдэд шаардлагатай зүйлд зориулах, хуримтлал үүсгэж байгаад хэрэгцээтэй зүйлийг нь худалдан авахад нэмэрлэх гээд ихэнх өрх өөр өөрсдийн хэрэгцээнд хүүхдийн мөнгийг зохистой зарцуулах нь элбэг. Нийгмийн эмзэг давхрагын зарим бүлгээс ажил хөдөлмөр эрхэлдэггүй, зарим “хүмүүжилгүй” эцэг эхчүүд хүүхдийн мөнгөөр архидан согтуурч байна гэсэн шүүмжлэл гардаг, мэр сэр дээрх тохиолдол ч гардаг нь үнэн.

 

Гэхдээ хүүхдийн мөнгө Монголын нийгмийн ядуу болон дундаж бүлгийн өрхийн амьжиргаанд дэмжлэг болсоор ирсэн.  Хууль батлагдсанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авах тооцоо гарч байна. Ингэсэн тохиолдолд 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг нэмж шаардагдана. Үүнийг ОУВС-тай хэлэлцсэний үндсэн дээр оруулж ирнэ гээд дахин хойшлуулах эсэхийг таашгүй. Гэхдээ өнөөдөр гишүүн бүр тойрогтоо 5 тэрбум, тэр дундаа Сангийн сайд тойрогтоо 52.8 тэрбумыг төсөвлөн  улсын төсвийг хэлэлцэж байгаа. Нийт 76 гишүүн тойрогтоо 380 тэрбум төгрөг гарч байна. Тойрогт хуваарилсан 5 тэрбумыг гишүүд өөрсдөө дур мэдэн зарцуулдаггүй, тухайн орон нутгийнхны мэдэлд “очдог” гэж  гэж хууль санаачлагчид тайлбарладаг. Тэгвэл тэр таван тэрбумыг гишүүдийн тойргийн гэж тодотгохгүйгээр орон нутгийн  төсөвт тусгаж болдоггүйг бас асуумаар. Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохыг ОУВС-тэй хэлэлцээр хийсний үндсэн дээр шийдэж, байгаа. Нөгөөтэйгүүр гишүүн бүрт таван тэрбум  төгрөг тойрогтоо хуваарилахыг ОУВС-той зөвшилцсөн үү?

 

Учир нь гишүүдийн тойргийн төсөв 380 тэрбум, Хүүхдийн мөнгийг 90 хувьд олгоход үүнээс 6 дахин бага буюу 61 тэрбум төгрөг л шаардагдаж байна.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрсөндөө хуваах мөнгөө бага гэж чамлаад хүүхдэд өх мөнгийг их байна гэж арга саам хийгээд өгдөггүй ичгүүргүй амьтас шүү.
2018-11-07
zochin:
mongolig tsulumjhanaagui yu hulgaighuudaa gishuud nertei luibarchdaa olon argaar idsen icheech huuhdiin mungu surguuiiin huuhdin hoolni mungiig yaj tanav ta narin ard tymnii umnu uidsen nugliig ur huuhduud chini edlne shu hiij baigaa nuglee hench medeegui hench haraagui gej bodoj baival enduurel shu deerees chini huh tenger harj baigaa shuu ovoo gaigui gejbodoj yavsan j enhbayr,bolorchuluun geed heden nuhduud ch hereg alga zugeer ta nar turd zaigaa tavij ug novshiin yumnuud
2018-11-05
Гишүүд төсөвтэй юм бол аймаг дүүрэг сумын төлөөлөгч ядаж сая төгрөгний төсөвтэй баймаар юм биш үү, багт гарсан төлөөлөгч нарт тодорхой төсөвтэй, хийсэн ажлын тайлантай баймаар ч юм шиг...
2018-10-22
Задарсан лалрууд юмаа
2018-10-22