“Хаан ширээний тоглоом” киноны од Бьёрнссон хуримаа хийлээ
2018-10-22

“Хаан ширээний тоглоом” киноны од, жүжигчин Хафтор Бьёрнссон хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдөө 29 настай жүжигчин залуу Келси Хенсон гэх бүсгүйг эхнэрээ болгожээ. Хуримын ёслол Исланд улсад болсон байна.

 

Хафтор инстаграм хуудастаа хуримын зургаа нийтэлж, “Өнөөдрөөс энэ үзэсгэлэнтэй бүсгүйг эхнэрээ гэж дуудахаар боллоо. Үнэхээр баярлаж байна” гэж бичжээ.

 

 

Хос өнгөрсөн онд Канад улсад танилцаж, хагас жилийн өмнө сүй тавьцгаасан аж.

 

Хафтор Бьёрнссон 2.06 метр, 180 кг жинтэй билээ. Харин түүний эхнэр 165 см, 47 кг жинтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин