Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох холбоонд Монгол нэгдэх үү
2018-10-22

Олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад Монгол Улс оролцож магадгүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснийг "TASS" агентлаг уламжлав.

 

 

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад Монгол Улс биечлэн оролцож магадгүй. ОХУ, БНХАУ, АНУ, Япон болон Өмнөд Солонгос, Хойд Солонгос гэсэн зургаан талын төлөөлөл Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахын тулд эхний ээлжинд яаралтай яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Мөн энэхүү дээд хэмжээний яриа хэлэлцээрт Монгол Улс нэгдэх бүрэн боломжтой хэмээн албаныхан цохон тэмдэглэж буй" гэж мэдэгджээ. 

 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээр 2008 оны Хойд Солонгосын хүсэлтээр зогссон юм. 

 

Хоёр Солонгосын харилцаа өмнө нь байгаагүйгээр сайжирсан ба энэ цаг үед дээрх хэлэлцээрийг дахин байгуулж, ажил хэрэг болгохоор ОХУ төлөвлөж байна. 

 

ОХУ-ын албаныхан АНУ-ын Хойд Солонгос дахь онцгой эрхт төлөөлөгч Стив Бигантай уулзахдаа өөрийн хүсэлтээ илэрхийлсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин