АТГ дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-10-22

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 9 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 10 хэрэг хүлээн авсан бөгөөд 360 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 341 хэрэг шалгагдаж байна.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
Үнэн л байгаадаа яасан хэргийн үлдэгдэл яасан их байнаа
2018-10-23
зочин:
Авилгатай Тэмцэх ГаЗарт 1 санал хүргүүлье ее.Нямдорж сайдыг Огцруулах санал гаргаад байсан АН-ын Эрдэнэбат , Худалдаа хөгжлийн Банк болон Элбэгдоржийн тойрон хүрээлэгч нарын холбоо сүлбээг1996 оноос хойших бүхий л үйл явцыг шалгах хэрэтэйюм байна шүү
2018-10-23