Л.Энх-Амгалан: 43 сая тонн нүүрсээ хаагуур тээвэрлэх вэ?
2018-10-23

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулга хийв. Тэрбээр:

 

-Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр цахим, ил тод, үр ашигтай төсвийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэнэс баялгийн бүтээгдэхүүнийг цогцоор нь шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын орчныг бий болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд, зарлага 11.5 их наяд байх юм хэмээлээ. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Засгийн газраас төсвийн төсөл дээр өгч байгаа хариултууд хариуцлагатай баймаар байна. Буруу мэдээлэл өгсөн төрийн албан хаагчтай хариуцлага тооцох заалттай байгаа. Төсвийн асуудал хэлэлцэхэд тойрог тойрсон төсөв, тулга тойрсон мөнгөний бодлого ярихаа болимоор байна. Эдийн засгийн өсөлт 8 хувь, 43 сая тонн нүүрс экспортолно гэсэн байгаа. Энэ нүүрсийг хаагуур яаж тээвэрлэх гээд байгаа юм. Үүнийхээ төлөө хариуцлага тооцохуйц тоо мөн үү. Боомтын хүчин чадал чинь хэрээсээ хэтрээд байна. Нүүрс тээвэрлэж байгаа цуваа нь 100 гаруй км болсон. Тэгээд нүүрс экспорлох гэж байгаа орон байдаг юм уу. Эдийн засгийн асуудалд бодитой ярих хэрэгтэй. Алт, зэсийн үнийг хэрхэн тогтоосон бэ. Төмөр зам ирэх онд баригдах нь уу?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Зэс, алтны үнийг ОУВС-гийн гаргадаг тоогоор авдаг. Төсвийн хүрээний мэдэгдлийг хийж байхад зэсийн үнийг 7250 ам.доллар орчмоор оруулсан. Төсөв өргөн барих үед 1000 ам.доллараар унаад 6270-аар тооцсон. Үүнээс гадна хэлцлүүдийн дүнтэй тэнцэж байгаа. Мөн алтны үнэ дээр энэ чигийг барьсан.

 

Нүүрсний экспортыг 2018 оны эхний дөрвөн сард маш муу гарсан. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр урд хөршийн талаар таагүй яриа үүссэн, мөн далай ламын айлчлалтай холбоотой таагүй асуудал үүссэнээс нүүрс тэнд олигтой гараагүй. Дараагаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэн.

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Бид УЦС-ыг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Нар, салхины станцын хувьд асуудал байна. Оройн цагаар нар салхины станц зогсдог. Бидний өөрсдийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангаж байгаа нь ОХУ-аас авч байгаа 240 мвт-ын эрчим хүч. Манай систем эх үүсвэрийн тодорхой хэмжээний дутагдалтай байгаа. Бусад орны хувьд хурдан горимд шилждэг хийн, усан цахилгаан станц байдаг. Манайх трубинээр 5-6 цаг болж байж эрчим хүчээ авдаг. Сүүлийн үед бусад улс орнууд батериа хуримтлал руу шилжиж байгаа. 100 мвт-ын бартерей хуримтлуултай бол манай систем найдвартай болно.

 

“2018 онд баригдсан төмөр зам  байхгүй. Суурь бүтцийн асуудлаар нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд  Сайншанд-Алтанширээгийн чиглэлд хийгдэж байгаа. Уул уурхайн экспортын чиглэлээр   Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46.2 км төмөр зам баригдах бичиг баримт бүрэн болсон. Маргааш Засгийн газрын хуралдаанд төмөр замын царигийн асуудал оруулна гэж ЗТХЯ-ны ажлын хэсэг мэдээллээ.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
BUH ORDIIG MSC D OGOH GEED L HUDLAA DUR ESGEHIIN ENE BUUNII HUN N.
2018-10-24
dsn:
Narnii zain huraaguur taviaad nar jarghaar ashiglaj bdag ene n usan stantsaas baga zardal garch bn gesen tootsoog said uzmeer bn shuu !
2018-10-23
МАНАН-гийн 2 ноён 10-р Богдоор өөрийн хамаатнаа болгох гээд Далай ламыг уриад үүнээс болж Монгол Хятадын санкцанд орж хохирсон биз дээ? Юун яриа байх вэ дээ. Ард түмэн буюу нөгөө Монгол буруутай болж хохирсон.Бүгд л мэдэж байна.
2018-10-23
NARIIN TSARIGIIN VAGON EDIIN ZASAGT HEMNELTTEI
2018-10-23
Mongop:
ЭНЭ МОНГОЛЫН ДАЙСАН ӨМХИЙ ХЯТАД ХАМАГ НҮҮРСНИЙ ОРЛОГО ХАМЧИХААД ОЛОН ЮМ ГУЦААД БАЙХЮМ АА
2018-10-23