Канадын эрх баригчид Саудын Арабт зэвсэг худалдахгүй
2018-10-23

"Канадыг улсынх нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байна" хэмээн Саудын Арабын эрх баригчид буруутгаж, олон сарын өмнөөс хоёр улс зөрчилдөж буй юм.

 

 

Арабын тал дургүйцлээ илэрхийлэн, Канадад сурч буй оюутнуудаа эргүүлэн татах, худалдаа наймаагаа зогсоохоо мэдэгдсэн билээ. 

 

Тэгвэл Канадын Засгийн газар тус улстай хийж буй зэвсгийн наймаа болон хэлэлцээрээ цуцлахаар төлөвлөж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр "Tout Le Monde En Parle" нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ дурьджээ. 

 

Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч "Хоёр улсын дунд өрнөж буй зөрчил мөргөлдөөнөөс илүүтэй хувь заяа нь тодорхойгүй байгаа Саудын Арабын сэтгүүлчээс болж, хэлэлцээрээ цуцлахаар төлөвлөж байна уу?" хэмээн асуухад Ерөнхий сайд "Үгүй ээ. Энэ асуудал сэтгүүлчтэй ямар ч холбоогүй" гэж  хариулжээ. 

 

Тэрбээр үргэлжлүүлэн "Канад улс хүний эрхийг дээдлэх болно. Мэдээж хэрэг шударга бус үйдлийг хараад сууж тэвчихгүй" гэв.

 

Канадын төрийн мэдлийн “General Dynamics Land Systems “ компани 2017 онд 740 орчим хуягт тээвэрлэгч нийлүүлжээ. Хоёр улс 2014 оны хоёрдугаар сард зэвсэг худалдах 15 тэрбум канад долларын уг гэрээг амжилттай үзэглэсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин