Бид агуйн гүнд ҮҮРД үлдэх вий гэхээс их айцгаасан
2018-10-23

Тайландын хойд хэсгийн Там Лаунг агуйн гүнээс эсэн мэнд аврагдсан хөвгүүд дэлхийн алдартай шоу нэвтрүүлэх болох “Ellen” шоунд зочноор уригдаж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Хөвгүүд ердөө 11-15 настай байсан ба дасгалжуулагч нь 25 настай байв.

 

 

-Үзэгчдээ анхаарлаа хандуулна уу. Учир нь өнөөдөр уригдаж буй зочдод жинхэнэ утгаараа АЗ тохиосон гэхэд болно. Тайландын өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 хөвгүүн дасгалжуулагчийнхаа хамтаар олон өдрийг агуйд өнгөрүүлсөн билээ. Нэвтрүүлэгт минь оролцохыг зөвшөөрч, хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Та бүхэн үнэхээр гайхалтай харагдаж байна. Мөн бүгдийнх нь царайнд АЗ ЖАРГАЛ тодорч байна?

 

-Маш их баярлалаа.

 

-Та нар нэг сарын хугацаанд хүйтэн агуйн гүнд “хоригдсон”. Тэр үеийн нөхцөл байдлаасаа хуваалцаач?

 

-Би олуулаа байсан учир огтхон ч айгаагүй. Бурхан бидэнтэй хором тутам цуг байсан.

 

-Та нар олон өдөр эмчилгээ хийлгэсэн. Одоо бүгдээрээ зүгээр үү?

 

-Бүгд эрүүл болсон. Эмч, сувилагч нар үнэхээр сайн эмчилгээ хийсэн. Одоо ямар ч асуудалгүй.

 

 

-Энэ асуултыг асуухыг их хүсч байлаа. Яагаад та нар тэр өдөр агуй руу орцгоосон юм. Энэ нэг төрлийн аялал байсан уу. Тэр агуй их гүнзгий байсан бус уу. Надад тэгэж санагдсан. Хол явах тусам тусламж холдоно шүү дээ?

 

-Бид үргэлж л аялалд явцгааж, шинэ газартайгаа танилцахыг хүсдэг. Тэр өдөр аадар бороо орсон учир бид агуй руу орцгоосон. Бороо хэтэрхий усархаг байсан. Нэг л мэдэхэд агуйн ихэнх замыг хаасан учир бид төгсгөл нь мэдэгдэхгүй газар руу явсаар байсан юм. Нэг л мэдэхэд агуйн хамгийн гүнд хүрчихсэн байсан. Хэрвээ үерээс өмнө тэнд хүрээгүй байсан бол ... Бид агуйн гүнд ҮҮРД үлдэх вий гэхээс их айцгаасан 

 

-Үнэхээр зоригтой залуус юм. Итгэхийн аргагүй юм?

 

-Тийм ээ бид ч гэсэн итгэхгүй сууна. Бид буцах замаа эргээд олохын тулд тэмдэг үлдээж байсан. Гэхдээ энэ бүхэн ямар ч тус болоогүй.

 

-Мэдээж хэрэг нөхцөл байдал үнэхээр хүнд байсан байх. Үнэхээр цочирдсон уу?

 

-Дасгалжуулагч биднийг их зоригжуулж, хүчтэй байхыг үргэлж сануулж байсан. Бид гэртээ харьж чадахгүй гэдэгтээ бат итгэчихсэн байна. Хэзээ ч тусламж ирэхгүй ингээд л дуусах байх гэж бодсон.

 

-Тухайн үед та нарт ямар ч хоол хүнс, эм ба тариа байгаагүй. Хэрхэн тэр ардаа үлдээв. Та нар юу идэж, юу уув?

 

-Бидэнд ямар ч хүнс байгаагүй. Үнэнийг хэлэхэд агуйд тийм олон өдөр байснаа мэдээгүй. Бидэнд нэг гар утас бас цаг байсан. Цаганд ус орсон учир ажиллахгүй байсан. Маш олон өдөр зөвхөн ус уусан. Дасгалжуулагч цэвэр устай газраас бидэнд ус авч өгдөг байсан.

 

-Ихэнх цагаа хэрхэн өнгөрүүлэв?

 

-Бид өглөө, өдрөө ялгахгүй байсан. Ихэнх нь өлсөж, ядарсан учир байнга л унтаж цагаа өнгөрүүлдэг байлаа.

 

 

-Та нарыг аврагчид дөрөв, дөрвөөр нь агуйн гүнээс гаргасан. Аврах ажиллагааны талаар?

 

-Үнэнийг хэлэхэд юу ч санахгүй байна. Маш харанхуй байсан. Уучлаарай.

 

“Зэрлэг баавгай” багийн хамгийн отгон гишүүн:

 

-Би агуйд байхдаа эцэг, эхээ маш их санасан. Хэрвээ амьд үлдэх юм бол хичээлээ сайн хийнэ гэж өөртөө амласан. Сайн боловсрол эзэмшээд тэднийхээ итгэлийг алдахгүй, ачийг нь хариулах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин