Хулгайд алдагдсан 30 гар утсыг эзэнд нь хүлээлгэн өгчээ


Та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж гар утас, бэлэн мөнгө, эд зүйлээ алдаж байсан уу? Шударгаар олсон мөнгө, эд зүйлээ хэн нэгэнд алдчихаад "Гарах гарз нь гарлаа" гээд цагдаад мэдээлэлгүй орхиж, гэмт этгээдүүдийг өөгшүүлсээр байх уу?
Өнгөрсөн зургадугаар сард Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 204 гар утсыг хураан авч үүнээс 30 гаруй утсыг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн автобусны буудал, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж, гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.
Харин иргэд олноор цугларсан газар болон автобусанд бууж, суух үедээ, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ өөрийн гар утас, хэтэвчээ найдвартай газар хадгалж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ