Австрали бэлгийн хүчирхийллийг золиос болсон хүүхдүүдээс уучлалт гуйлаа
2018-10-23

Австралийн Засгийн газар бэлгийн хүчирхийллийн золиос болж, насанд туршдаа хар толботой үлдсэн хүүхдүүдээс албан ёсоор уучлалт гуйсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ерөнхий сайд Скотт Моррисон "Та бүхнийг хамгаалж чадаагүй биднийг үнэхээр уучлаарай. Та нарыг сонсож, хамгаалж мөн итгэж чадаагүйд уучлаарай. Энэ алдаагаа ирээдүйд давтахгүйн тулд бид хичээнгүйлэн ажиллах болно. Өнөөдрөөс улсынхаа ирээдүй болсон хойч үеэ хамгаалах болно" гэж мэдэгджээ. 

 

Австрали улсад сүүлийн таван жилийн хугацаанд маш олон хүчингийн хэрэг гарсан ба санаатайгаар эдгээр тоо баримтыг нуун дарагдуулсан ноцтой зөрчлийг судалгааны явцад олж тогтоосон аж. 

 

Засгийн газар сургуулийн орчин, шашны сүм хийдүүд болон бусад байгууллагуудын аюулгүй байдлыг хангаагүй нь хүчингийн хэргийн гаралт нэмэгджээ. 

 

Тус улсад таван жилийн хугацаанд 8,000 гаруй хүүхэд хүчингийн хэргийн ХОХИРОГЧ болжээ. 

 

Засгийн газар нэг минут чимээгүй болж, ж гашуудлаа илэрхийлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
энэ ч экс ЕС Turnbull байна. Тахиа тархитнуудаа
2018-10-23