Зэвсэглэсэн этгээдүүд "НАТО"-ын цэргийн аминд хүрчээ
2018-10-23

Афганистаны нийслэл Кабул хотноо үүрэг гүйцэтгэж байсан "НАТО"-ын цэргийн албан хаагч амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас "НАТО"-ийн нэг цэрэг амиа алдаж, хоёр цэргийн албан хаагч шархаджээ.

 

Уг үйл явдлын дараахан Херат мужид мөн үүрэг гүйцэтгэж байсан хоёр цэрэг амиа алдсан байна. 

 

Дээрх зэвсэглэсэн халдлагыг хэн үйлдсэн нь НУУЦ байгаа аж. Афганистаны Батлан хамгаалах яам хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин