Трамп: Сэтгүүлчийг хуурах замаар урхиндаа оруулж, хөнөөсөн
2018-10-24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашиггогийн талаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч Трамп сэтгүүлчийг Саудын Арабын эрх баригчид хууран мэхлэх замаар урхиндаа оруулж, амийг нь хөнөөсөн хэмээн буруутгажээ. 

 

Тэрбээр үргэлжлүүлэн "Тэд сэтгүүлчийг хөнөөгөөгүй хэмээн гүрийсээр байгаа ч бүх нотлох баримт тэдний эсрэг чиглэж байна. Тэд хийсэн хэргийнхээ төлөө хатуухан шийтгэл амсах учиртай. АНУ-ын Засгийн газар тус улсын эсрэг хатуу хориг тавих болно. Мөн энэ хориг арга хэмжээнд олон улсыг нэгдээсэй хэмээн хүсч байна" гэж хэллээ.

 

АНУ-ын эрх баригчид Саудын Арабын нөлөө бүхий зарим эрхмүүдэд виз олгохгүй гэнэ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Трамп сөрөг хүчнийхээ шаардлагаар үнэн юм ярих шиг боловоо
2018-10-24