Оюутнууд Улаанбаатар хотын түүх, соёлтой танилцана
2018-10-24

Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг 2018 оны аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

 

Аяллаар нийслэл Улаанбаатар хотын төв цэг жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейг оюутан залууст танилцуулах юм.

 

Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх зорилготой тус аялалд 450 гаруй дотоод гадаадын оюутнууд хамрагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин