Шар тэмдэг АРИЛААГҮЙ
2018-10-25

 

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг Цэцэг төв, Багшийн дээд, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт шар тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн. Гэтэл шар тэмдэглэгээ эхнээсээ арилж эхэлсэн гэх  мэдээлэл цахим хуудсанд нийтлэгдэж эхэлсэн. Энэхүү мэдээллийг ташаа болохыг албаныхан тайлбарлав.

 

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад "Уг тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, агаарын бохирдол, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсаныг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харууллаа" гэв.

 

Мөн хүйтний эрч эхлэхээс өмнө барилгын ажил хийгдэж байгаа энэ үед кран, бетон зуурмагийн машин, хүнд даацын автомашны дугуйнд наалдсан элдэв хаягдал, шавар нь авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гол бохирдуулах нөхцөл шалтгаан болж байгаа аж.

 

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргаж, зарим уулзварт шар тэмдэглэгээ хийсэн.

 

Тухайн тэмдэглэл дээр зогсохгүй байх шаардлагатай. Тэмдэглэл дээр зогссон бол бусад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа юм. Мөн уулзвар зам ачаалалтай түгжирсэн үед дотогш нэвтрэхгүй. Хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй зурвас юм. Тухайлбал улаан гэрэл ассан үед тухайн зурвас дээр зогсож үлдсэн, хөдөлгөөнд саад учруулж уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцогдоно л гэсэн үг. Уулзвар ачаалалтай хөдөлгөөн удааширсан байвал жолооч уулзварт оролгүй 5.1 буюу зогс шугамны өмнө зогсож дараагийн гэрлийг хүлээх үүрэгтэй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Iim l utaa bohir hotod amidarch bna
2018-10-26