Ханхүү Салман: Сэтгүүлчийг хөнөөсөн этгээд заавал шийтгэлээ амсах болно
2018-10-25

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн гэр бүлтэй нийслэл Рияд хотноо уулзсан талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.

 

 

Ханхүү уг уулзалтын үеэр сэтгүүлчийн ах Сахел болон хүү Салах нарт гүнээ эмгэнэл илэрхийлжээ.

 

Сэтгүүлч эр энэ сарын 2-нд Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газрын байранд очсоныхоо дараа сураггүй болсон юм.

 

Ханхүү уулзалтын дараа хэвлэлийнхэнд "Буруутан заавал шийтгэлээ амсах болно. Үнэн үргэлж оршдог" гэж мэдэгджээ.

 

Сэтгүүлчийн үхэлтэй ханхүүг холбоотой хэмээн олон нийт үзэж байгаа юм. Тэрбээр нэг бус удаа сэтгүүлчийг "урхидах" замаар нутаг буцаах даалгавар албаныханд өгч байжээ. 

 

Саудын Арабын эрх баригчид өнгөрөгч амралтын өдөр сэтгүүлчийг амиа алдсан хэмээн нийтэд зарласан юм. Тэрээр Консулын газрын ажилчидтай маргалдаж, улмаар золгүй байдлаар амиа алдсан гэж мэдэгджээ. 

 

Гэхдээ өнөөг хүртэл цогцсыг нь гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөөгүй байна.

 

Туркийн тал Саудын Арабаас ирсэн бүлэг алуурчин сэтгүүлчийг хөнөөгөөд дараа нь мөчлөөд Консулын ойролцоох худганд нуусан хэмээн мэдэгджээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байгаа юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ АНУ-н өмгөөлөлд байгаагаа сайн мэдэрсэн яргачин хуцахын дээдээр хуцаж байна аа.Тэгээд энэ яргачин өөрөө өөртөө ял оноогоод харакири хийж гэдсээ хүүлэх юм уу эсвэл алтан сэлмээрээ өөрийгөө шааж үхэх юм уу.Өнөө шударга царайлж Африкийн эх орончдыг шүүж хорьдог Гаагын шүүх энэнд бүх насаар нь хорих ял оноож нүд орой дээр гаргачихгүй байгаа.Тэд тэгж чадах уу.
2018-10-25
яасан ч ичдэггүй юм бэ. Хүүтэй нь уулзаж л байдаг
2018-10-25
Зочин:
ханхүү Салман өөрөө сэтгүүлчийн амийг хөнөөх даалгавар өгчихөөд худлаа жүжиг тавьж байна
2018-10-25
Зочин:
Энэ Салман гэгч золиг өөрөө хусчихсан юм биш бийз... Ккк...
2018-10-25