Канадад байгаа солонгосчууд хар тамхи хэрэглэвэл хуулийн хариуцлага хүлээнэ
2018-10-25

Канад улсын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт хар тамхины хэрэглээг хуулиар хүлээн зөвшөөрсөн билээ. Уругвай улс хар тамхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн АНХНЫ улс юм.

 

 

Эрх баригчид зөвхөн эмчилгээний зориулалтаар хар тамхи хэрэглэхийг ард түмэндээ зөвшөөрсөн ба хэтрүүлэн хэрэглэсэн, хууль бусаар наймаалсан, хадгалсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж, өндөр торгууль ноогдуулахаа мэдэгдсэн юм. 

 

Тэгвэл Өмнөд Солонгосын Засгийн газар Канад улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдээ хар тамхи хэрэглэхгүй байхыг сануулж, хэрвээ хэрэглэсэн нь тогтоогдвол эх орондоо ирсэн даруй баривчлан ял асуухаа мэдэгдсэн талаар "www.koreatimes.co.kr" сайт уламжлав. 

 

Өмнөд Солонгосын Цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийн ахлагч Юн Се Жүн "Хар тамхи хэрэглэхийг зөвшөөрсөн улсад байгаа солонгосчууд хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Тиймээс эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж байна" гэж мэдэгджээ. 

 

Өмнөд Солонгост хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдвол 100 сая төгрөгөөр торгож, таван жилийн ял оноодог байна. 

 

50 сая хүн амтай өмнөдөд өнгөрөгч 2015 онд 12,000 хүн хар тамхины хэргээр ял сонссон байна. 

 

Өмнөд Солонгосын 23,000 иргэн Канадад сурч, ажилладаг гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм мундаг бодлоготой улс байх юм даа.
2018-12-02
Zocnin:
Bodlogoo zow baridag uls oron ingej hatuu bodlogo barij bna . Awah geehiin uhaanaar bodlogoo awcn yawdag mundag juls shuu
2018-10-26
Х:
зөв шүү
2018-10-25
Zuv shdee, aihtar ulsuud iim l bn daa
2018-10-25