Ирэх оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна
2018-10-25

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулах санал гаргаж байгаа бол зарим гишүүд өөрсдийнх нь оруулсан санал төсөлд тусгагдаагүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Ийнхүү хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин