Үхлийн тэнгисийн ойролцоо автобус осолдож, хүүхдүүд энджээ
2018-10-26

Йорданаас Израиль хүртэл үргэлжилдэг "Үхлийн тэнгис"-ийн ойролцоо сургуулийн автобус осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Уг Йорданы сургуулийн автобусанд нийт 37 хүүхэд болон долоон хүн зорчиж явжээ. Ослоор 17 хүүхэд амиа алдсан гэнэ.

 

Аврагчид 20 гаруй хүнийг уснаас гаргаж, анхан шатны тусламж үзүүлжээ. Йорданы эрх баригчдын хүсэлтээр  Израйлийн тал нисдэг тэрэг илгээж, аврах ажиллагаанд нэгдсэн байна. 

 

Эмнэлэгт хүргэгдээд буй сурагчидтай Йорданы Ерөнхий сайд Омар аль-Раззаз уулзжээ. 

 

Ослын шалтгааныг байгалийн гэнэтийн үзэгдэлтэй холбож буй юм. Учир нь тус улсад сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орж, ихэнх гол мөрөн үерлэжээ. 

 

"Үхлийн тэнгис" нь дэлхийн хамгийн их давстай тэнгисүүдийн нэг учраас энэ тэнгисийг бас "Давст тэнгис" ч гэж нэрийддэг. Энэхүү тэнгис нь зүүн талаар Йордан, баруун талаараа Израиль, Палестинтай залгаа оршдог. Энэ тэнгист жилд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин очдог, Ойрхи Дорнодын аялал жуулчлалын гол газруудын нэгд тооцогддог юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Сөнөёөн Тэнгис гэдэг шүүдээ Монголоор
2018-10-26