Этиоп улс түүхэндээ анх удаагаа ЭМЭГТЭЙ ерөнхийлөгчтэй боллоо
2018-10-26

Этиоп улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсын парламент өчигдөр хуралдаж, Сахле-Ворк Зевдег Ерөнхийлөгчөөр томилсон байна. 


2013 оны аравдугаар сараас хойш Ерөнхийлөгчийг албыг хашсан Мулату Тешоме өчигдөр өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ парламентэд өргөн барьжээ. 

 

Уг үйл явдлаас хоёрхон цагийн дараа парламентын хоёр танхим хуралдаж, Сахле-Ворк Зевдег Ерөнхийлөгчөөр томилох шийдвэр гаргасан байна. 

 

Тэрбээр  НҮБ, Африкийн холбоонд эх орноо төлөөлж байсан туршлагатай дипломатч юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин