Сургууль, цэцэрлэгийн орчмоос 24 гэрэлтүүлгийн шонг буулгажээ
2018-10-26

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн орчимд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 

Энэхүү хяналт шалгалтаар сургууль, цэцэрлэгийн орчимд байрлах хазаайсан, ашиглахаа байсан, унах эрсдэлтэй агаарын цахилгаан дамжуулах шугамын тулгуур шонгуудыг цэгцлэх үүрэг даалгаврыг Улаанбаатар цахилгаан түгээх компанийн баруун болон зүүн түгээхэд өгчээ. Үүрэг даалгаварын дагуу тус байгууллагаас тулгуур шонгуудыг тэгшилж, стандартын дагуу байрлуулах, ашиглахаа байсан шонг хурааж буулгах зэрэг ажлыг хийсэн байна.

 

Хяналт шалгалтын явцад ашиглахаа байсан ил задгай кабелийн утас ихээр илэрсэн төдийгүй шугам сүлжээний тулгуур хазайсан зэрэг зөрчил цөөнгүй илэрсэн байна. Хазайсан, унахад бэлэн болсон 24 гэрэлтүүлгийн шонг ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзээд холбогдох байгууллагад хандаж, буулгуулжээ.

 

Хяналт шалгалтад ЧД, БГД, БЗ, СБД-ийн 1, 37, 72, 49, 57, 23, 24, 52, 84, 102, 147, 70, 88, 87 гэсэн сургуулиуд хамрагджээ. Мөн 103,56, 108, 74, 70, 18, 65, 67, 103, гэсэн есөн цэцэрлэгт хяналт шалгалтыг хийсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин