Амиа алдсан сэтгүүлчийн асуудлаар Путин ам нээлээ
2018-10-26

Саудын Арабын эзэн хаан Салман өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар утсаар ярьсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хаан эхэлж Путинтэй ярилцахыг хүссэн талаар эх сурвалжууд өгүүлэв.

 

Удирдагчид олон улсын анхаарлыг ихээхэн татаж буй Саудын Арабын иргэн, сэтгүүлч Жамал Жашоггийн талаар ярилцсан хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Ерөнхийлөгч "Уг учир битүүлэг хэрэг мэдээж хэрэг миний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Уг хэргийн талаарх албан ёсны мөрдөгч нарын тайлан гарах хүртэл бид хүлээх болно" гэж хэлсэн байна. 

 

Сэтгүүлчийн асуудлаар дэлхийн томоохон гүрнүүд өөрийн байр сууриа хүргэж буй бөгөөд Европын зарим улс Саудын Арабын эсрэг хориг тавихаар төлөвлөөд буй юм.

 

Вашингтон Пост сонин Путиний дээрх мэдэгдлийн дараа "ОХУ анх удаагаа сэтгүүч Жамалын асуудлаар байр сууриа хүргэлээ" гэж мэдээлэв. 

 

Тэд мөн эрчим хүч,  худалдаа болон Сирийн асуудал, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

 

Уг дуудлагын төгсгөлд хаан, Кремлийн тэргүүнийг ойрын хугацаанд эх оронд нь төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урьсан байна. Энэхүү урилгыг Путин хүлээн авч буйгаа илэрхийлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин