Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алджээ

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан талаар буюу өнөөдөр Боловсрол суваг телевиз албан ёсоор эмгэнэл илэрийлж,цахим хуудсандаа бичжээ. Эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай” хэмээжээ.
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан байна. Дуудлагын дагуу цагдаагийнхныг очиход талийгаач өндрөөс унаж нас барсан байдалтай байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байгаа байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ