Америк эр жүүдүүдийн эсрэг халдлага үйлдэж, 11 хүнийг хөнөөжээ
2018-10-28

АНУ-ын Питтсбург хотноо зэвсэгт халдлага гарч, 11 хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Шархадсан хүмүүсийн дөрөв нь үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч гэнэ. Эмнэлэгт хүргэгдээд буй хохирогчдын хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан уламжиллаа. 

 

Уг халдлагын хохирогчид нь жүүдүүд байсан гэнэ. Халдлагыг Роберт Боуэрс гэх 46 настай эрэгтэй үйлдсэн ба Питтсбург хотын жүүдийн сүм рүү нэвтэрснийхээ дараа гэнэт мөргөлчид рүү гал нээсэн байна.

 

Тэрбээр халдлага үйлдэхээсээ өмнө жүүдүүдийн шашинтнуудыг доромжилсон өнгөтэй хэд хэдэн постыг нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байжээ. 

 

Гэрчүүд "Гэмт этгээд гал нээж байхдаа хараал идсэн жүүдүүд үхэх ёстой" гэж хэлсэн гэв. 

 

Халдлага болох үед уг сүмд шинээр мэндэлсэн хүүхдүүд нэр өгөх ёслол зохион байгуулагдаж байжээ.  Цагдаагийнхан гэмт этгээдийг амжилттай баривчилсан ба автомат буу, хоёр гар буу хураан авчээ.

 

Халдлагатай холбогдуулан АНУ-ын Нью Йорк, Вашингтон болон Лос Анжелес хотын эрх баригчид бүс нутагт нь үйл ажиллагаагаа явуулах жүүдүүдийн сүмүүдийг хамгаалалтад авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Жүүдүүдэд дуртай үндэстэн гэж бхгүй. Яагаад гэвэл жүүдүүд бусад үндэстнүүдийг Гоа, харь дорд хүмүүс гэж үздэгт бгаа юм.
2021-03-02
Америкт буун дуу тасардаггүй гэхэд болно. Еврейчүүд ч зэвүүн нөхөд бдг лда гэхдээ ингэж олноор нь алж бдг мэдрэл хүүр вэ кк
2018-10-28