“Сүнсний баяр”-ын шилдэг будалтыг хэрхэн хийх вэ
“Halloween” буюу “Сүнсний баяр” энэ сарын 31-нд болох билээ. Энэхүү баярыг 2000 жилийн өмнөөс өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэх болжээ. “Сүнсний баяр”-аар нүүрээ хэрхэн будахаа мэдэхгүй байгаа охид, бүсгүйчүүдэд “www.wikihow.com” сайт зөвлөж байна.
Алхам №1

Танд цахилгаан, цавуу, нүүрний хөвөн болон нүүр будах хэрэгсэл хэрэгтэй.
Алхам №2

Зургийн дагуу цахилгаанаа нүүрэндээ наагаад улаан харандаагаар зурна. Дараа нь цахилгаанаа авна.
Алхам №3

Хөвөнд улаан будгаа түрхээд зурсан хэсэгтээ тохируулан будна.
Алхам №4

Нүүрний будалтаа илүү үнэмшилтэй болгохын тулд багс ашиглаарай.
Алхам №5

Дараа нь та өмнө нь бэлдсэн цахилгаанаа нүүрэндээ наагаад нүүр будалтаа тохируулан улаан өнгийн линз зүүвэл илүү үнэмшилтэй харагдана.
Алхам №6

Таны нүүр будалт бэлэн боллоо.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ