Кампанит ажлынхаа үеэр хутгалуулсан Жаир Болсонару Ерөнхийлөгч боллоо

img

200 сая хүн амтай Бразил улс энэ амралтын өдөр ирэх таван жил улсаа удирдах Ерөнхийлөгчөө сонголоо.

 

 

Сонгуульд "Социал Либерал" намын гишүүн, хэт барууны үзэлтэн  Жаир Болсонару ялалт байгуулсан байна. 

 

Тэрбээр нийт сонгогчдын 55.16 хувийн санал авчээ. Харин түүний гол өрсөлдөгч Ажилчдын намаас нэр дэвшсэн Фернандо Хаддад нийт сонгогчдын 44.84 хувийн санал авч, удаалжээ.

 

Жаир Болсонару өнгөрөгч сарын 6-нд Жюз де Фора хотноо иргэдтэй уулзаж байхдаа хэвлий тус газраа хутгалуулсан билээ. 

 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эмнэлэгийн орноос цахим сүлжээний тусламжтай кампанит ажлаа зохион байгуулж байв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ