ЖДҮХС-аас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ
2018-10-29

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ БАЙРАНД

 

09:00 цагт: ЭМЯ, ЗӨСҮТ, ДЭМБ-аас "Бэтэг, галзуу өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр" боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр бэтэг, галзуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй ажлуудын арга, туршлагыг манай орны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Утас: 88106649

 

ШАСТИНЫ НЭРЭМЖИТ III ТӨВ ЭМНЭЛЭГТ

 

09:00 цагт: Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын зааланд "Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр"-т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

 

NOVATEL ЗОЧИД БУУДАЛД

 

09:00 цагт: ХНХЯ-наас "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах "Бүтээлч Монгол" үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт эхэлнэ. Зөвлөлдөх уулзалтаар манай улсад тулгамдаад буй ажилгүйдэл, ядуурлыг цаашид хэрхэн бууруулах, төрийн зүгээс үүнд зориулж ямар бодлого боловсруулах вэ болон ажлын байрны эрэлт, хэрэгцээ гээд олон чухал сэдвүүдийг төрийн ба олон улсын байгууллагуудын төлөөллүүд хөндөн ярилцана. Утас: 91915340, 88844482

 

ТӨРИЙН ОРДОНД

 

10:00 цагт: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болно.

 

14:00 цагт: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

 

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

 

11:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. 

 

11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос "Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" сэдвээр мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт: Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас мэдэгдэл хийнэ.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 032 ДУГААР АНГИД

 

11:40 цагт: Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ, Зэвсэгт хүчний 032 дугаар ангитай хамтран зохион байгуулах нийслэлийн тугийг мандуулах ёслол Хүндэт харуулын 032 дугаар анги дээр болно. Ёслолын үеэр хүндэт харуулын жагсаал болж, Улаанбаатар хотын явуулын музей, хүндэт харуулын 3 үеийн хувцас хэрэглэлийн үзэсгэлэнг дэлгэнэ. Утас: 99810808, 99071032

 

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

 

11:00 цагт: Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11:30 цагт: Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар болон малчин Монгол түмний биет бус өв, ахуй соёлыг хадгалан хамгаалж, сурталчлан таниулах зорилгоор 5 дахь жилдээ зохион байгуулагдах "Талын түмэн адуу" арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99089730, 91995007

 

12:00 цагт: Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт: “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Shuud.mn
Сонин хачин