Тай хөвгүүд “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг дэргэдээс нь үзжээ
2018-10-29

Тайландын “Там Лаунг” агуйн гүнээс эсэн мэнд аврагдсан өсвөрийн хөлбөмбөгийн “Зэрлэг баавгай” багийн  12 тоглогч, дасгалжуулагчийнхаа хамтаар өчигдөр дэлхийн шилдэг баг болох “Манчестер Юнайтед” болон “Эвертон” багийн тоглолтыг дэргэдээс нь үзсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг тоглолт 2:1 онооны харьцаатай улаан чөтгөрүүдийн ялалтаар өндөрлөжээ.

 

 

Хөвгүүдийг “Манчестер Юнайтед” клубын гүйцэтгэх захирал Эд Вүүдворд урьсан гэнэ. Тай хөвгүүд тоглолтын дараа тус клубын ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньютай уулзахаас гадна тамирчдын хувцас солих өрөөгөөр зочлон, зарим тоглогчтой зургаа авахуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин