Цагаачдаас улсаа хамгаалахаар хашир туршлагатай цэргүүдээ хил рүү илгээжээ
2018-10-29

Мексик тэргүүтэй Төв Америкийн орнуудаас "далай" мэт зутгах дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хил рүү олон тооны цэргүүдийг илгээхээр болсон талаар "www.foxnews.com" сайт мэдээллээ. 

 

 

Хоёр улсын хил рүү цэрэг илгээх тушаалд АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жеймс Маттис хүлээн авч, гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна. 

 

Эхний ээлжинд хил рүү 800 цэргийн албан хаагчийг илгээх ба шаардлагатай гэж үзвэл уг тоог нэмэх үүргийг Трамп өгчээ.

 

"АНУ-ын хилийн боомтоос 1,000 гаруй метрийн цаана Гондурасаас ирсэн 7,200 орчим цагаач бий. Мөн Мексик болон зарим улсаас мөн тооны цагаач байна" гэх тоог баримтыг АНУ-ын Цагаачлалын албанаас өгөв. 

 

Гондурас улсад саяхан хүчтэй газар хөдлөлт болохоос гадна дотоодын хямрал, ажилгүйдэл, ядуурал газар авч буй учир өдөрт олон мянган иргэн эх орноосоо дүрвэх болжээ. Тэд нэгдсэн улсад амжилттай нэвтэрч, улмаар ажил, хөдөлмөр эрхлэх туйлын зорилготой юм. 

 

"Төв Америкийн орнууд дотоодын хямралаа цэгцэлж, нэг улсад дарамт учруулахаа зогсоохгүй бол хариу арга хэмжээ авч, хилийн хамгаалалтаа хамгаалагчдаар бус зэвсэглэсэн цэргүүдээр хамгаалуулна" гэж Ерөнхийлөгч Трамп хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн юм.

 

Хоёр улсын хил рүү илгээгдэж буй АНУ-ын цэргийн албан хаагчид өмнө нь Ирак, Сири болон Ойрхи Дорнодын хүйтэн дайн оролцож явсан хашир, туршлагатай цэргийн албан хаагчид гэнэ.

 

Тэд хилийн эргүүлүүдэд майхан, тээврийн хэрэгслүүд болон тоног төхөөрөмжүүд хүргэх зэрэг ложистикийн дэмжлэг үзүүлэхээс гадна, нэмэлтээр хилийн бүсүүдэд эргүүл хийхээр болжээ.

 

АНУ-д ирэх сарын 6-ны өдөр Завсарын сонгууль зохион байгуулагдах юм. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин