Ууланд аялахаар явсан БНХАУ-ын иргэд сураггүй алга болжээ
2018-10-29

 

Ууланд аялахаар явсан БНХАУ-ын иргэд сураггүй алга болжээ 

 

Тодруулбал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар 10.18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдаж, 10.28-ны өдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн “Ар голын-Эх” гэдэг газраас “Байцын хад” гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг “Нуурт хөндий” гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Шимийн-Агь” гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ.

 

Өнөөдөр  /2018.10.29/ өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
БЗ:
Нутагтаа яваа юм шиг л явсан байх чив
2018-10-29