"Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн өмчид авах захирамж гаргалаа
2018-10-29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн өмчид эргүүлэн авахаар болжээ. Энэ ажлыг хариуцах ажлын хэсгийг хотын даргын орлогч Ш.Анхмаа ахалж ажиллах бөгөөд анхны хэлбэр, хийцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлах үүргийг хотын дарга өглөө.

 

"Гоожингийн өндөр" гэх барилга нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрладаг. Хоёр давхар уг байшинг Богдын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн анх бариулжээ. Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан тус байшинд хожим айлууд суурьшиж байжээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Зөв шийдвэр гарагсан анхотын даргад амжилт хүсэе
2018-10-29
яг анхны хэлбэрт нь оруулах хэрэгтэй
2018-10-29
Amur:
oboo dh ee neg saihan myzei bolgoodhooch
2018-10-29