Аяако гүнж өнөөдөр ХУРИМАА хийлээ
2018-10-29

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн үеэл, хунтайж Такамодогийн бага охин Аяако гүнжийн хуримын ёслол нийслэл Токио хотын Мэйжи Жингү шинто шашны сүмд зохион байгуулагдсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 27 настай гүнж өнгөрөгч зургаадугаар сард өөрөөсөө таван насаар ах Кэй Морияа гэх залуутай сүй тавьсан юм.

 

Гүнж энгийн залуутай гэр бүл болсон учир хааны гэр бүлийн ёсын дагуу хэргэмээсээ татгалзаж, хааны ордон бус энгийн сууцанд амьдрах билээ. 

 

 

Гүнжийн дурлалт залууг Кэй Морияа гэдэг 32 настай аж. Тэрбээр Кэйогийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд Японы хөлөг онгоцны тэргүүлэгч “Ниппон Юсэн” компанид ажилладаг юм. 

 

 

Японы Засгийн газар 106,750,000 иен буюу 953,000  ам.долларын ТЭТГЭМЖ олгохоор болсноо энэ сарын эхээр зарласан билээ.  Гүнжинд тэтгэмж олгох асуудлаар найман гишүүнтэй Эзэн Хааны Ордны Санхүүгийн Зөвлөл хаалттай хуралдаж, мөнгөн дүнг шийдвэрлэсэн аж.  Уг зөвлөлд Ерөнхий сайд Шинзо Абе багтдаг юм. 

 

 

Дээрх тэтгэмжээс татвар авахгүйгээр шууд гүнжийн данс руу шилжүүлэхээр болсон талаар Абе мэдэгджээ. 2005 онд  Саяако гүнж энгийн залуутай гэрлэхэд дээрх зөвлөл 150 сая иений тэтгэмж олгож байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин