Ерөнхийлөгч УИХ-ыг тарах шийдвэр гаргахыг санал болголоо
2018-10-29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.

АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.

 

Иргэдэд танилцуулж, иргэдээрээ дэмжүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулсан гэрээ гэж үзэж болно. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.

 

Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.

 

Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна.

 

Сонгууль угтсан явцуу эрх ашгаар төсөвт хандаж улс орны эдийн засгаар тоглох, албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг байдалд бүрэн автаад байгаа гишүүд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн алдагдуулж, Улсын Их Хурлын гишүүдээс бүрэлддэг төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд итгэх иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг үгүй болгон, цаашид З дахь, 4 дэх Засгийн газрыг байгуулан ажиллуулсан ч улс орон хөгжиж, үр дүнд хүрнэ гэсэн баталгаагүй болгож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасан.

 

Иймд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна.

 

Судлан үзэж, саналаа ирүүлнэ үү” гэжээ.

Эх сурвалж:president.mn

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Н .Энхбаяр хамгийн зөв сонголтыг хэлсэн байна.
2018-12-07
ЗОЧИН:
Ерөнхийлөнч ,их хурал засгийн газар бүгд огцор
2018-12-07
mgl:
Ard tumen 76 gahai tordoj usgej bn
2018-10-30
АРд түмэн:
Өөрөө мафи төмөр зам яал аа түүх мартахгүй үйлийн үр байдаг юм шүү
2018-10-30
JOK:
ERHEM 76 GISHUUDIIN AH DUU HAMAATAN SADANG PUUS COMPANIUDTAI NI TEJEEH GEJ YDARSAN ULSIIN MAANI TUSUV HAANAA CH HUREHGUI BAISHDEE ODOO HANGALTTAI UUJ IDLEE BAYJLAA BAIGALIIN BAYLAG HEDEN MYANGAN MASHINAARAA GARAAD L BAIDAG ARD TUMEN GUILANCHLALD BAISAAR L B.A TGHEER ENE 76 HUNEES YARALTAI SALGAJ UGNUU UU BURHAN MINE!!!!!!!!!!
2018-10-30
bold:
76 hun tejeeh gej zovj bainaa neeree
2018-10-30
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж байна.
2018-10-30
Ard:
Ooroo icheesee idsen uusan hunii neg bas baij ! Ard tumen harj baihad Tumur zam yasan bhuu!
2018-10-29
иргэн:
76 ухна тэжээснээс ганц бух тэжээсэн нь дээр ээ. Хаана байна тэр өндийж байгаа улс чинь, бараг 3 жил боллоо. Чи ЖДҮээс зээл авчихаа юу???
2018-10-29
Н.Энхбаяр:
Би та нарт арга зааж өгье. Наад Ерөнхийлөгчөө огцруулчих аа, 65-ын бүлэг та бүхэнд тийм гарц, боломж байгаа.
2018-10-29
Ёооё ичих булчирхай байна уу төрийн тэргүүн минь. Моннолыг дампуурлын ирмэгт МАН биш АН хүргэсэн. Чи ч бас том хувь нэмэр оруулсан. Улс орон арай гэж өндийж байхад УИХ ыг тараах хэнд ашигтаы вэ. Улс жаахан мөнгөтэй болж өндийж болохгүй гэжүү. Бас нөгөө Зи гийнх нь шунал хөдлөөд унав уу. Өөрсдөө огцор. Төрийн тэргүүний өндөр сэнтийг эх оронч хүнд шилжүүл.
2018-10-29
иргэн:
76 ухна тэжээснээс ганц бух тэжээсэн нь дээр ээ. Хаана байна тэр өндийж байгаа улс чинь, бараг 3 жил боллоо. Чи ЖДҮээс зээл авчихаа юу???
солиор өөр чадах юм юу ч байхгүй новш
2018-10-29
Энэ их хурал тарах хэрэгтэй.
2018-10-29
2 жилийн хугацаанд тараах нураах халах солихоос өөр юм ярьсангүй дээ энэ хүн.
2018-10-29
irgen:
iimch eronhilogch bh gj de enend enenes oor hih medh yum baihgvil de mori unasn tolgoigvi hvn chn ee halagaa
2018-10-29
Энэ нэг юм солиорч дуусахгүй юмаа. Их хурлыг тарааж eрөнхийлөгчийн засаглатай болохгүй л бол өөрийнх нь хугацаа дуусмагц шоронд явчих гээд их л тэвдэж байна даа. Ядаж байхад АТГ -ын даргаар өөрийн хүнийг тавих гэсэн оролдлого ч санаснаар нь болдоггүй ямар гачлантай хорвоо вэ
2018-10-29
ABU DHABI GIIN GRANDPRIX YZEED YAVJ BGA GEJ BODSON CHIN BATTULGA BSAN YUM BNA SHT. UURUU OGTSORSONN DEER NUGUU TUMUR ZAMIIN HEREGN YU BOLSON BE. UMNUUSN BAAHAN HYMYYS SHALGAGDAAD BSAN.
2018-10-29
Женко Баттулга хэрүүлийн алимаа шидэж ард түмнийг талцуулж хэрүүл шуугиан тарих нь ээ. Ерөнхийлөгч Баттулга өөрөө санаачлагаараа огцроно гэвэл түмэн олон баярлана даа. Таны мэдлэг боловсрол яриа хэл улс төржих байдал чинь үнэндээ энэ өндөр сэнтийд тохирохгүй байна аа. Та өөрөө огцорч монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр болоо та бол сайн бизнесмэн түүнийгээ хий
2018-10-29
ZOCHIN:
MONGOLD 76 GISHUUN L AVILGACHIDTAIGAA SAIHAN AMDRAH ESTOI. ENE BOL HUULI.HUULIIG HEN ESERGUUTCENE TER SHOROND ...
2018-10-29
Яг үнэндээ 3 сая иргэнээсээ илүү 76 гишүүнээ тэжээх гэж Монгол улс зовжийнэ.
2018-10-29
Яг үнэндээ 3 сая иргэнээсээ илүү 76 гишүүнээ тэжээх гэж Монгол улс зовжийнэ.
2018-10-29
Яг үнэндээ 3 сая иргэнээсээ илүү 76 гишүүнээ тэжээх гэж Монгол улс зовжийнэ.
2018-10-29
JUDOGIIN ABU DHABI GIIN GRANDPRX EHELCHIHEED BAIHAD YUN IH HURAL TARAH SHIIDVER SANAL WE. TEND TEMTSEEN YZEED YAVJ BGA GEJ BODSON CHIN.
2018-10-29
Зөв дэмжиж байна.
2018-10-29
Яг үнэндээ 3 сая иргэнээсээ илүү 76 гишүүнээ тэжээх гэж Монгол улс зовжийнэ.
2018-10-29