Ангела Меркел: Дахин намын дарга, канцлер болохгүй
2018-10-30

Германы Канцлер Ангела Меркел өчигдөр олон жил үргэлжилсэн улстөрийн амьдралаа дуусгавар болгохоор төлөвлөж буйгаа зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр дахин канцлер болон эрх баригч "Христийн Ардчилсан" намын даргын суудлын төлөө өрсөлдөхгүй гэж хэлжээ.

 

Гессен мужид өнгөрөгч амралтын өдөр орон нутгийн сонгууль зохион байгуулагдсан ба уг сонгуульд эрх баригчид ялагдал хүлээсэн юм.

 

Эрх баригчид тус тойрогт нийт сонгогчдын 28.8 хувийн санал авчээ. 2013 онд зохион байгуулагдсан уг сонгуульд эрх баригчид 38.3 хувийн санал авч байсан түүхтэй. Жилээс жил тус намын рейтинг буурч байна. 

 

Уг ялагдал канцлерт хүндээр туссан хэмээн хэвлэлүүд бичиж байна. 

 

Өдгөө 64 настай Меркел 2000 оны хоёрдугаар сараас "Христийн Ардчилсан" намыг тэргүүлэх болсон бол 2005 оны долоодугаар сараас хойш канцлерийн албан тушаалыг хашиж буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин