Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сөдөөхэй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 9.1.5 дахь заалтыг үндэслэн үүсгэн байгуулагч Ш.Эрдэнэхүүд шийтгэлийн арга хэмжээ тооцон, Сөдөөхэй цэцэрлэгийн үйл ажиллагааг Дүүргийн прокурорын газрын 05 дугаар тогтоолоор зогсоосон байна.
Уншиж байна |