АНУ-ыг цагаачдаас хамгаалах зорилгоор өмнөд хил рүү тусгай цэргүүдээ илгээжээ
2018-10-30

АНУ-ын "цутгаж" буй дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөд хил рүү 5,200 орчим цэргийн албан хаагчийг илгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Эдгээр цэргүүдийн ихэнх нь Ирак, Сири зэрэг дайн дэгдсэн орнуудад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид гэнэ. 

 

 

Ерөнхийлөгч Трамп өнгөрөгч долоо хоногт Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттист үүрэг өгч, АНУ-Мексикийн хил рүү цэрэг илгээхээр зарлигдсан юм.

 

Дотоодын зөрчил мөргөлдөөн, авлига, ядуурал болон ажилгүйдлээс залхсан Өмнөд Америкийн олон орны иргэд улсаасаа дүрвэж, эрх чөлөөний арал гэгддэг АНУ-ыг чиглэн урагшилсаар байна.

 

Ойролцоогоор 12,000 орчим дүрвэгсэд өдгөө Мексикийн нутгийн гүнд яваа гэнэ. Эхний цуваанаас хэдхэн км-ийн цаана мөн тооны цагаачид АНУ-ыг чиглэн урагшилж буй юм. 

 

Жеймс Мэттист цагаачдад хандан "3,200 км үргэлжлэх АНУ-Мексикийн хил рүү техник төхөөрөмж, хаалтуудыг зөөж эхэлсэн. АНУ  цагаачдыг хүлээн авахгүй. Эрсдэлтэй алхам хийхгүйгээр нутаг буцахыг зөвлөж байна. Та бүхэн АНУ-д нэвтрэх ямар ч боломжгүй" гэж мэдэгджээ. 

 

Трамп өчигдөр твиттер хуудастаа "Өмнөдийн хил рүү ойртон ирж буй иргэдийн дунд танхай этгээд, үл таних этгээдүүд холилдон явж байна. Та бүхэн хуулийн дагуу ирээгүй бол АНУ хүлээн авахгүй" гэж жиргэсэн байна. 

 

АНУ руу ирэх асар их дүрвэгсдийн цувааг  Гватмемал, Гондурас, Сальвадор улсын иргэд бүрдүүлж буй юм. Трамп эдгээр улсын эрх баригчдад хандан иргэдээ эргүүлэн татахгүй бол АНУ-ын Засгийн газрын тусламжийг зогсоохоо мэдэгджээ. 

 

Цагаан ордны тэргүүн өнгөрөгч дөрөвдүгээр сард хоёр улсын хил рүү 2,100 цэргийн албан хаагчаа илгээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ооо:
дүрвэгсэд европийг яалаа даа юманд ээлж гэж байдаг юм бөйна
2018-10-30