Цагдаа нар амиа золиослогчийн дайралтад өртөж, бэртжээ
2018-10-30

Тунис улсын нийслэл Тунис хотын төвийн “Бургиба” гэх гудамжинд өчигдөр амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Уг халдлагаар хүний амь нас эрсдээгүй ч найман хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн" талаар Нийслэлийн Цагдаагийн газраас уламжлав. 

 

Шархадсан хүмүүсийн зургаа нь үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид гэнэ.

 

30 орчим насны эмэгтэй биедээ тэсрэх бөмбөг суурилуулсан байса ба цагдаагийн албан хаагчдыг ойртох үед нь амиа егүүтгэжээ.

 

Халдлагын захиалагч одоогоор тодорхойгүй байна. 

 

2015 оны зургаадугаар сард дээрхтэй ижил хэрэг гарч, 22 хүн амиа алдаж байв. Уг халдлагаас таван сарын дараа мөн амиа золиослогч этгээд нийтийн талбайд амиа егүүтгэж, 38 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин