Бон Жови: Ашгүй нэг 30 жилийн дараа Москвад тоглолтоо хийхээр боллоо
2018-10-30

Алдарт "Бон Жови" рок хамтлаг 30 жилийн дараа анх удаагаа ОХУ-ын нийслэл Москва хотноо тоглолтоо хийхээр болсон талаар "TASS" агентлаг мэдээллээ.

 

 

Тус хамтлагийнхан ирэх онд Европын орнуудад аялан тоглолтоо хийхээр болжээ. 

 

Тоглолт ирэх тавдугаар сарын 31-нд Москва хотын "Лужники" цэнгэлдэхэд болох ба ирэх оны нэгнээс билетийг цахимаар худалдахаар болсон гэнэ.

 

"Ашгүй нэг Москвад тоглолтоо хийхээр боллоо. Бид 30 жилийн өмнө тэнд тоглолтоо хийж байлаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна" хэмээн тус хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 



"Бон Жови" хамтлаг өнгөрсөн 1989 онд Москва хотноо зохион байгуулагдаж байсан Москвагийн дэлхийн хөгжмийн фестивалд оролцож байв. 

 

Мөн тус хамтлагаас гадна алдарт "KISS" хамтлагийн ирэх оны зургаадугаар сард Москвад анхны тоглолтоо хийхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
Bataa:
Ричи Самбора буцаад хамтлагтаа орсон юм байх да
2018-10-31