"Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" хурал болж байна
2018-10-30

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "2017 онд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Ази номхон далайн бүс нутгийн энэ чиглэлийн байгууллагатай хамтран ажиллаж, хамгийн сүүлд 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний зөвлөлийг байгуулж, энэ зөвлөлийг миний бие ахлаж, төлөөлөлд нь холбогдох банк, санхүүгийн байгууллага орж ажиллаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал мөнгө угаах, терроримзтай тэмцэх ажилд шинэ түлхэц болж өгнө гэж найдаж байна" гэв.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол улс Ази, номхон далайн бүсийн мөнгө угаах, терроризмтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж, улмаар 2006 онд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох , урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж байна. 2016-2017 онд Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагаанд хоёр удаагийн харилцан үнэлгээ хийж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг. Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч, цаашид засч, залруулах нэлээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр урьд урьдаас илүү хүч, анхаарал тавин ажиллаж байна" гэлээ.

 

 

Эрдэм шинжилгээний хуралд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн гадаад, дотоодын 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг ирүүлснээс шалгарсан илтгэлүүдийг хэлэлцэх юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Хурлын төгсгөлд оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гаргах ажээ.

 

 

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, Монгол банк, АТГ, УЕПГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад, дотоодын 400 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож буй юм.

Shuud.mn
Сонин хачин
Zochiin:
Ta nariin mungu bol bugd huuli bus biz dee.Jiriin ard time. Giuliani bus mungu ugaah ni bitii hel bankind hadgalamjtai ni tsuuhun bhaa .Bank ni horigt orood yamar ch gadaad guilgee bhgui gazar amidarch bgaad mongol yuwah bolj bairaa zarlaa.ter munguu yaj mongol ruu awch oroh we hariu uguuch medeh hun bwal ih mungu bishee 100000$ bolson bair zaraad hil gaali deer yadag yum bol
2020-06-16
0000:
Хулгайч нар хэнийг хуурч байгаа юм Өөрөө өөртөө хэлэж өөрийгөө шийтэг энээдэм юм хошин жүжэг байна даа ичэх нүүр байгаа юм уу таа нарт
2018-10-30
Сайханбилэг:
Ичих бульчирхайгүй новшнууд шүү
2018-10-30
Bid:
Ugaalgiin mashin khyamdaar niiluulne.
2018-10-30