Их хэмжээний валютыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
2018-10-30

 

 

Буянт-Ухаа дахь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгахад БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг  гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь илэрчээ.

 

Зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн монгоо:
Нэгэн хужаа хэмхэртэл шатаж үхжээ. Наад хураасан юань доллараа надад өгчихөөч. Би тэгвэл монгол улсыхаа төлөө зулын гол болон гэрэлтэж их хурлыг огцруулаад өгье
2018-10-30
Hahuuliin mungu l baishdee oilgomjtoi
2018-10-30
svldee:
1 muu hujaa ashigt maltmaliin A litsenz avch hujaa nartaa zarah l gej belen mungu chirj irj bga, odoo noos nooluur duussan bhad vhsen atsaa hiij irdegiin oilgomjtoi
2018-10-30
zochin:
Shuud ulsiin orlogo bolgox xeregtei
2018-10-30