Аяако: Гүнж хэргэмээсээ татгалзсан ч жаргалтай байна
2018-10-30

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн үеэл, хунтайж Такамодогийн бага охин Аяако гүнж өчигдөр хааны гэр бүлийн уламжлалын дагуу Токио хотын Мэйжи Жингү шинто шашны сүмд хуримлалаа. 

 

 

 

Өдгөө 27 настай гүнж өнгөрөгч зургаадугаар сард өөрөөсөө таван насаар ах Кэй Морияа гэх залуутай сүй тавьсан юм. Гүнж энгийн залуутай гэр бүл болсон учир хааны гэр бүлийн ёсын дагуу хэргэмээсээ татгалзаж, тансаг чамин хааны ордноос нүүж, үлдсэн амьдралаа энгийн сууцанд өнгөрүүлнэ. 

 

 

Гүнжийн дурлалт залууг Кэй Морияа гэдэг 32 настай аж. Тэрбээр Кэйогийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд Японы хөлөг онгоцны тэргүүлэгч “Ниппон Юсэн” компанид ажилладаг юм. 

 

 

Гүнжийн хуримын ёслолыг төв телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна. 

 

Ёслолын дараа гүнж хэвлэлийнхэнд "Гүнж хэргэмээсээ татгалзсан ч жаргалтай байна. Учир нь миний дэргэд хайртай залуу минь байна" гэж хэлжээ. 

 

Гүнжийг шинэ амьдрал эхлүүлж буйтай холбогдуулан тус улсын Засгийн газар ямар ч татваргүйгээр 953,000  ам.долларын тэтгэмж олгосон юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин