Ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна
2018-10-30

 

 

11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Shuud.mn
Сонин хачин