Хилари Клинтон: 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй
2018-10-31

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Хиларигийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр "THE HILL" сонинд ярилцлага өгөх үеэрээ "Хилари дахин сонгуульд нэр дэвшихгүй.  Энэ бол бидний эцсийн байр суурь" гэж ярьжээ.

 

Тэрбээр өнгөрөгч 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин "Ардчилсан" намаас нэр дэвшсэн ч эрх баригч "Бүгд Найрамдах" намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трампт ялагдал хүлээсэн юм.

 

"Оросын хакерууд уг сонгуулийн дүнд нөлөөлсөн" хэмээн АНУ үзэж байгаа ч ОХУ эрс үгүйсгэсээр байна.

 

Харин Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордны тэргүүний төлөө өрсөлдөхөө саяхан зарласан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин