“Сүнсний баяр”-аар зочдоо АЙЛГАХ арга
2018-10-31

Өнөөдөр бол сүнсний баяр. Хэрвээ танай гэр бүл уг баярыг өргөн тэмдэглэж, гэртээ баяр хүртэл зохион байгуулдаг бол  хялбараар зочдоо айлгах аргыг “www.coupons.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Мэдээж хэрэг та зочдоо айлгахаар сэтгэл шулуудсан бол эхний ээлжинд байшингаа гадна, доторгүй тохижуулах учиртай. Анхны сэтгэгдэл “аймар” байвал мэдээж зочид тань эмээх учиртай.

 

Алхам №2

 

 

Та байшингийн гадна болон дотрох гэрэлдээ ихээхэн ач холбогдол өгөх учиртай. Энэ баяр бол сүнснүүдийн баяр. Нэг үгээр таны гэр нам гүм ноёлсон оршуулгын газартай ижил байх учиртай. Тиймээс та улаан эсвэл бараан цэнхэр өнгийн гэрэл сонгоорой.

 

Алхам №3

 

 

Сэтгэл сэрдийлгэм “өвсөн хүн”. Хэн ч харсан айхаар нэгэн хиймэл хүнийг гэрийнхээ эсвэл хамгийн үнэ цэнэтэй зүйлээ хадгалдаг өрөөнийхөө үүдэнд байршуулах. Нэг сумаар хоёр туулай онохтой ижил зүйл. Таныг орлох хамгаалагч л гэсэн үг.

 

Алхам №4

 

 

Та зочдоо дайлах ус, ундаагаа хүртэл сайтар анхааралтай сонгох учиртай. Хамгийн гол нь таны сонгосон бүхэн уг баяртай зохицож байх ёстой гэдгийг бүү мартаарай.

 

Алхам №5

 

 

Баярын гол эзэн хулууг мартах учиргүй. Хэрвээ хулуу байхгүй бол яг “давстай бялуу” мэт. Тиймээс баяр эхлэхээс өмнө хулуугаа янзлаад үүдэндээ байршуулах хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

Зочдоо дайлах хоол, амттан уг баярын утгатай нийцэж байвал сайн.

 

Алхам №7

 

 

Заавал үнэтэй зүйл худалдан авахгүйгээр гарын доорх материалаар сүнсний баярын бэлэгдлүүдийг урлах боломжтой гэдгийг санаарай.

 

Алхам №8

 

 

Төгсгөлд нь гол эзэн болох эрхэм та өөрийгөө бэлдэх цаг иржээ. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн өмсгөлөө сонгоод, хүрэлцэн ирэх зочдоо айлгахад бэлдээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үүнийг буруу номнууд л баяр гэх байх. Хүүхдүүд элдэв муу ёрын баг зүүгээд манай байраар том уут барин айлуудын хаалга нүдэж чихэр гуйж залхаалаа. Хүүхдүүдийг хар багаас нь гуйлгачин болгож сургаж байгаа баяр юм биз дээ. Ийм хогийн юмыг түгээж байдаг нь гэгээлэг мэдээ олох чадваргүй юм байх даа.
2018-11-02
Зочин:
Манайхан гадны балай юмыг хуулбарлахдаа сайн юм. Үхлээ гэж баяр хийж байгаа юм уу,Сайн юмыг нь нэг ч авахгүй , мууг нь болохоор баяр болгоод байдаг болимоор юм, Үхдэл, аймшгийн юм харах юу нь сайхан байдаг юм бээ? Хүүхэд залуусыг буруу тийш нь залах нэг зүйл болж байна.
2018-10-31
зочин:
Энэ сүнсний баярыг сурталчилахаа болих хэрэгтэй. Үүнийг хориглоод яамнаас тушаал гараад байхад хаанаас ямар даалгавартай хүмүүс ингэж бичээд сурталчилаад байгаа юм. Шалгах хэрэгтэй.
2018-10-31
irgen:
yag tiim, gadaad dotood yavj galuu tahiani mah ideheeree zaaval temdegleh estoi yum uu?? Ih buruu ulger duurailal boloh bish uu??
2018-10-31
MX:
тиймээ, хориглох ёстой!
2018-10-31
МОНГОЛ ХҮН:
Монгол ёсонд нийцэхгүй, бэлэг дэмбэрэлгүй, муу ёрын ийм юмыг тэмдэглэж саваагүйтэх хэрэг байхгүй шүү дээ...!!! ариун гал голомт болсон гэрээ оршуулгын газар шиг болгох ёстой гэж юу гэсэн үг юм бэ, ёстой муу муухай бүхэн дуудсан, муу ёртой юм бэ!!! Үр хүүхэддээ хэрэггүй юмыг жигшээн захиж, зөв зүйл сургах ёстой бид!!!
2018-10-31
Shine Ue:
Halloween-aar hun ailgadgui fun hiideg um !!
2018-10-31
би:
Монгол улсад, "уламжлалд" ийм баяр байхгүй, Дэлгэрцэцэгээ энэ мэт буруу зан үйлд хүүхэд багачууд, ирээдүй хойч үеэ үл бүтэх суртал ухуулгаар тэжээхээ боль, гуйлгачин муу сүнс сэрж,гэр оронд шүглэхийн шинж шүү. Хүүхдүүд даган дуурайж магад томчууд үнэнийг ойлгуулж таслан зогсоох хэрэгтэй. Монгол улсад баяр наадам багадаагүй. хүний ухамсар хөгжиж байж улс хөгжинө
2018-10-31
irgen:
yag tiim, gadaad dotood yavj galuu tahiani mah ideheeree zaaval temdegleh estoi yum uu?? Ih buruu ulger duurailal boloh bish uu??
MX:
тиймээ, хориглох ёстой!
би:
Монгол уламжлалд ийм баяр байхгүй. Дэлгэрцэцэгээ энэ мэт хүүхэд ирээдүй хойч үеэ буруу зан үйлд суртал ухуулга хийхээ боль. муу сүнснүүд хөгжиж,сэрж гэрт чинь шүглэхийн шинж шүү энэ мэт утгагүй зүйлээ боль, наадхь чинь хүний хөгжил биш
2018-10-31
VArane:
Hend heregtei yam be. Uvug deedsee gomdoohiin hammer.gai bolo.
2018-10-31