Монголын эрх баригчид сургуульд "сүнсний баяр"-ыг хийхийг хоригложээ
2018-10-31

Монгол Улсын эрх баригчид сургуулийн орчинд сурагчдыг "Halloween" буюу "Сүнсний баяр" хийхийг хатуу хориглосон талаар "www.channelnewsasia.com" сайт мэдээллээ.

 

 

Далайд гарцгүй Монгол буддын шашныг эрхэмлэн дээдэлдэг ба уг "ад чөтгөрийн баяр эртний ёс уламжлалаа алдах, үгүй хийх томоохон эрсдэл дагуулж байна" хэмээн эрх баригчид үзжээ. 

 

Тус улсын Боловсролын яам "сүнсний баяр" хийхийг хориглосон албан бичгээ сургуулийн удирдлагуудад илгээсэн байна.

 

Эцэг, эхчүүд саяхнаас сургуулийн удирдлагууд "сүнсний баяр" тэмдэглэхтэй холбогдуулан сурагчдаас их хэмжээний мөнгө авахаас тусгай өмсгөл худалдан авч, өмсөхийг шаардсан хэмээн дургүйцлээ илэрхийлсэн билээ. 

 

Нийслэл Улаанбаатар хотын залуус "сүнсний баяр"-ыг тэмдэглэх нь эрс нэмэгдэж, өргөн хүрээг хамрах болжээ. 

 

Сургуулийн орчинд зөвхөн уг баярыг хийхийг хориглосон ч бусад баяр, арга хэмжээг хориглоогүй гэнэ.

 

Монгол Улс өнгөрсөн 1990 оноос хурдацтай хөгжиж буй бөгөөд гурван сая иргэнтэй. Нийт иргэдийн талаас илүү хувь нь нийслэл хотноо амьдардаг юм.


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Маш зөв
2018-10-31
zochin:
zuv sh de, yund n durguitseed uhchih geed bgaan, tusgaar uls yum bol zarim neg shiidveree uursduu gargaad teriige hamgaaldag bh heregtei bh shuu, ter suns enee teree gesen teneg bayar hend heregtei yum be, amerikiin hog novshiig duuriasan helee hazssan baahan mangar patsaanuud,
2018-10-31
!!!:
Ene muu muuhai hariin zan uiliig Mongolchuud ochij ochij hiih hereg baihgui ter hiideg gazraa l hiideg yum b gaa biz ! Muu zuiliig bitgii duurai humuus mini !!!
2018-10-31
ZORRO:
ЗӨВ БАЙНА ОВООДОО НЭГ ИЙМЭРХҮҮ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙДАГ МОНГОЛЫГ ИРЭЭДҮЙ ЗӨВ ЗҮЙЛИЙГ СУРАХ ДАГАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭРЭЭ АМЬДАРДАГ АРД ТҮМЭН
2018-10-31