Цагдаагийнхан “сүнсний баяр” хийсэн филиппинчүүдийг баривчилжээ
2018-10-31

Саудын Араб улсад ажил хөдөлмөр эрхэлж буй Филиппин улсын иргэд “сүнсний баяр”-ыг тэмдэглэж байхдаа цагдаагийнханд баригдсан байна.

 

 

Уг мэдээллийг Филиппинийн Гадаад хэргийн яам баталжээ.

 

Баригдсан иргэд бүгд эмэгтэйчүүд ба Раяд хотноо нэгэн үйлдвэрт ажиллдаг гэнэ. Тэд “сүнсний баяр”-ыг тэмдэглэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан аж.

 

Эмэгтэйчүүд шаардлага биелүүлэхгүй байсан учир хөршүүд нь цагдаагийнханд дуудлага өгчээ.

 

Саудын Араб улсад уг баярыг тэмдэглэхийг хориглодог ба мөн исламын шашинтай учир архи, согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг аж. Раяд хот дахь Филиппинийн Консулын газрын хүсэлтийн дагуу эмэгтэйчүүдийн хувийн мэдээллийг нийтэд задруулахгүй хэмээн албаныхан мэдээлэв.

 

Саудын Араб дээрх эмэгтэйчүүд ямар шийтгэл оноох нь нууц байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Uheruud utaagaa l yari
2018-10-31
MANAYD CHI BAS INGEKH KHEREGTEY , MONGOLCHUUDYN ZAN ZANSHIL , SETGEL ZUYD TOKHIROKHGUY ZUIL
2018-10-31