Тээврийн цагдаагийн албанд түр үнэмлэх гаргаж байна
2018-10-31

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдрөөр ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар мэдээлэл хүргэх, Голомт банкнаас иргэдэд үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдаж байна.

 

Уг үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.31/ тус албаны төв байранд 10.00-15.00 цагийн хооронд явагдах юм.

 

Иргэдийн хувьд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой болон бэлэн бус торгуультай холбоотой асуудлаар хандах нь их байгаа тул дээрх асуудлаар хандаж буй иргэд Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа, цээж зураг зэрэг холбогдох материалуудтай ирж үйлчилгээ авах шаардлагатайг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин