Д.Хаянхярваа: Б.Батзориг сайдад хариуцлага тооцно

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс УИХ-ыг өөрөө шийдвэр гаргаж тарах санал, ЖДҮ-ийн сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-Бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг танилцуулж, УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд хариугаа өгнө гэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцно. Тухайлбал ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцно. Зээл авсан бусад гишүүдийг яаралтай буцааж төл гэсэн үүрэг өгсөн. Хариуцлага тооцно гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ