МАН: Ерөнхийлөгчийн санал УИХ-ыг тараах үндэслэл биш
2018-10-31 14:56

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёсзүйгүй гэж үзэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн санал УИХ-ын дарга М.Энхболд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариу албан бичиг өгөхөөр болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “УИХ-ыг тараах үндэслэл яригдаж байгаа нь улс төрийг тогтворгүй байдалд оруулна гэж үзсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал УИХ-ыг тараах үндэслэл биш” гэж гишүүд үзсэн байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохоор болжээ.  Тухайлбал ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцно гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Зээл авсан УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

 

-Үүнийг Ерөнхий сайдын хувьд үүрэг болгож, хариуцлага тооцно. Өөрийн хамаарал бүхий компаниудад зээл авч өгсөн нь өөрөө ёсзүйгүй үйлдэл. Нэр бүхий гишүүд зээлээ төлсний дараагаар хариуцлагын асуудал яригдана.

 

-Нийт хэдэн гишүүд зээл авсан бэ? Нэр нь гарснаас гадна өөр гишүүд байгаа гэсэн.

 

-Бид хэвлэл дээр гарсан мэдээллийн хүрээнд мэдээлэлтэй байгаа.

 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнтэй холбоотой бусад хүмүүст хариуцлага тооцох уу?

 

-Шалгалтын дүн гарсны дараагаар холбогдох хүмүүст хариуцлага тооцно.

 

-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хэлэлцсэн үү?

 

-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагад УИХ-ын дарга хариу өгнө.

 

-Б.Батзориг гишүүн өөрийнх нь хамаарал бүхий компани биш гэсэн?

 

-Олон түмэнд ил болсон шүү дээ. Өөрийнх нь хамаарал бүхий компани болсон нь тодорхой болсон.

 

-Ерөнхийлөгчийн саналд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байсан бэ?

 

-Ерөнхийлөгчийн хоёр үндэслэл бол УИХ-ыг тараах үндэслэл биш гэж гишүүд үзэж байгаа. ҮАБЗ-дөө зөвшилцөлд хүрэх ёстой. Цаашдаа Монгол Улсад аливаа асуудлыг зөвшилцлийн зарчим барих хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа улс төрийн тогтворгүй байдал үүснэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
идэж ууж албан тушаалын төлөө ажиллаж байгаа их хурал тарах нь зөв ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна ард түмний амьдрал банкны зээлэн дээр л бна
2018-11-01
зочин:
Өөрийн хариуцсан салбараа хууль шүүхээ шудрага болгоотох дараа нь их хурлын ажил руу ор их хурлыг ард түмэн сонгосон таныг ард түмэн сонгосон тараавал ард түмэн л тараана наана нь популизм хийж ард түмнийг талцуулах хэрэггүй наад идэж уусан шуналуудаа хүний өөрийн нам гэлгүй ялий нь өгөөд байх газарлуу нь явуулаадах дараа нь таныг дэмжий
2018-11-01
зочин:
Ийм ерөнхийлөгтэй хол явахгүй шүү үнэндээ ухаан ур нь хол дутаж байна даа юун эв нэгдлийг илэрхийлэгч вэ өөрийг нь огцруул ийм улсын ерөнхийлөгчтэй байхаас ичиж байна арайл жулдаж байна шүү одоо ард түмнийг талцуулах нь л дутаж гэнэ мөрөөрөө өөрийн хариуцсан шүүхээ шудрага болгоотох авилгаас нь салгаатах,их зангий нь дараатах,ард түмэнд зөөлөн албан тушаалтанд хатуу болгоотох
2018-11-01
зочин:
Эдийн засгийн өсөлтийг нь МАН хийж идэж нураахийг НЬ АН хийдэг биз дээ тэгээд эргээд Эрдэнэ, баярцогт з, энхболд нар гарах юм уу тэгээд энэ намчирхаххаа болих хэрэгтэй хэн юм хийж хэн ноён нуруутай хүнийг олж тавина уу гэхээс шударга нам , хүн ховор болсон цаг шүү
2018-11-01
зочин:
Тэгээд оронд нь хэн гарч ирэх юм МАН, АН ялгаа юу байна өөрчлөх гэж байгаа юм бол ганц МАН гэх хэрэггүй шүү дээАН бол бүр дор юмнууд тэгээд юуг юугаар солих гээд байгааг ойлгохгүй л байна шүү
2018-11-01
иргэн:
ман намыхан зайлаад өгөөчээ...эх орноо бодоод л зайлчих
2018-10-31
Хулгайч худалч нарыг хамгаалдаг газар болчихоогуй л баймаар мен ч олон хэргуудийг
2018-10-31
иргэн:
Одоо эдийн засгийн өсөлттэй нийгмийн бүхий л салбарт ажлын ахиц гарч эхэлсэн энэ үед УИХ -ыг ямар ч үндэслэлгүй хууль зөрчин тараах асуудал дэндүү бүтэлгүй гэж болно.Харин хариуцлагагүй сайд гишүүдын асуудлыг хуулийн дагуу шийдэж , ажлаа сайжруулах шаардлагатай.зээлээ буцааж авч хэрэгтэй олон олон ард хүмүүст олгоорой доо
2018-10-31
зочин:
УИХ-ыг тараах үндэслэл биш гэдгийг иргэд бид мэдэж байгаа,,, АН, Х.Баттулгын нураах, сүйтгэх хүслээр өөдөлж яваа улс орон, эдийн засагаа сүйтгэж болохгүй,,,Ард түмэн горыг амсана,,, Венесуел, Туркменстаныг яг ийм боловсролгүй поп ерөнхийлөгч дампууруулаад ард түмэн нь өлсөж, үхэж , дүрвэж эхэлсэн шүү, Анхаар
2018-10-31
Үнээс өөр ямар үндслэл хэрэгтэй гэж Хулгайч нараа
2018-10-31