Дуучин Б.Амархүү нарыг маргааш шүүнэ

Дуучин СТА, Б.Амархүү өнгөрөгч хоёрдугаар сард зодооны хэрэгт холбогдсон. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгасан байна. Маргааш /2018.11.01/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болох аж.
Дуучин Б.Амархүү "С1” телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр шүүх хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ